Jury

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь 2018-04-26-нд батлагдсан, 2 зүйлтэй.

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2018-04-26
Мөрдөж эхэлсэн
2018-04-26
Баталсан газар
Улаанбаатар хот
Эх сурвалжаас татсан
2026-10-05
Албан ёсны нэр
МӨНГӨ УГААХ БОЛОН ТЕРРОРИЗМЫГ САНХҮҮЖҮҮЛЭХТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ

Агуулга

2 зүйл

Эх бичвэр

1 дүгээр зүйл

1.1.2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр баталсан Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд заасан харилцагчийг таньж мэдэх зохицуулалтыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан мэдээлэх үүрэгтэй этгээд нь уг хуулийг дагаж мөрдсөнөөс хойш хоёр сарын хугацаанд дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

1.1.1.харилцагчийг таньж мэдэх арга хэмжээг авах;

1.1.2.харилцагчийг таньж мэдэх талаархи урьд авсан мэдээллийг шинэчлэх;

1.1.3.өндөр эрсдэлтэй харилцагчийн талаархи мэдээллийг шинэчлэх;

1.1.4.дотоод хяналтын хөтөлбөрийг шинэчлэх.

2 дугаар зүйл

2.1.Энэ хуулийг Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.