Jury

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

Онцгой албан татварын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль

Онцгой албан татварын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь 2017-06-08-нд батлагдсан, 3 зүйлтэй.

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2017-06-08
Мөрдөж эхэлсэн
2017-06-09
Баталсан газар
Улаанбаатар хот
Эх сурвалжаас татсан
2026-10-04
Албан ёсны нэр
ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ

Агуулга

3 зүйл

Эх бичвэр

1 дүгээр зүйл. Онцгой албан татварын тухай хуульд заасны дагуу 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд хос тэжээлт автомашин, шингэрүүлсэн хийгээр ажилладаг автомашин, цахилгаан тэжээлт автомашинд ногдуулсан онцгой албан татварыг татвар төлөгчид буцаан олгоно.

2 дугаар зүйл. Энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан хугацаанд төлөгдсөн онцгой албан татварыг буцаан олгох журмыг Засгийн газар батална.

3 дугаар зүйл. Энэ хуулийг 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.