Jury

Наймдугаар бүлэг. Авто зам барих, засварлах, арчлах, зөвлөх үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл

Авто замын тухай хууль 33 дугаар зүйл. Авто зам барих, засварлах, арчлах, зөвлөх үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2017-05-11
Мөрдөж эхэлсэн
2017-07-01
Эх сурвалжаас татсан
2026-10-20

33.1.Авто зам, замын байгууламжийн техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах, барих, арчлах, засварлах, техник, технологийн хяналт тавих зөвлөх үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрлийг Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуульд заасны дагуу авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгоно.
/Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

33.2.Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуульд заасан шаардлагаас гадна зөвшөөрөл эзэмшигч этгээдэд тавигдах нөхцөл, шаардлагыг авто замын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
/Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

33.3.Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 5.2-т заасан зөвшөөрлийг авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгоно.
/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Журам шинэчлэн батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  2. Журам шинэчлэн батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  3. Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих нэмэлт шаардлага батлах тухай зххаэ №27. 2023.09.27Legalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.