Jury

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль

Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь 2017-02-09-нд батлагдсан, 4 зүйлтэй.

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2017-02-09
Мөрдөж эхэлсэн
2017-03-02
Баталсан газар
Улаанбаатар хот
Эх сурвалжаас татсан
2026-10-04
Албан ёсны нэр
ЦАГДААГИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ

Агуулга

4 зүйл
  1. 1 дүгээр зүйлЦагдаагийн албаны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 86.2-т заасан хугацаа нь уг хууль хүчин төгөлдөр болохоос өмнө цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгосон гүйцэтгэх ажилтан, замын хөдөлгөөний зохицуулагчид хамаарахгүй.
  2. 2 дугаар зүйлМонгол Улсын Их Хурлын 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар хүчингүй болсон Тахарын албаны тухай хуулийн 25.3-т заасан албан тушаалд ажиллаж байсан хугацааг цагдаагийн ахлах болон дунд цолны, мөн хуулийн 25.4-т заасан албан тушаалд ажиллаж байсан хугацааг цагдаагийн бага цолны албан тушаалд ажиллаж байснаар тооцно.
  3. 3 дугаар зүйл2013 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Улсын Их Хурлаас баталсан Цагдаагийн албаны тухай хуулийн дагуу тэргүүн комиссар, тэргүүн дэд комиссар, дэд комиссар, туслах комиссар цолтой ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчид Цагдаагийн албаны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д заасан журмын дагуу цагдаагийн хурандаа цол олгоно.
  4. 4 дүгээр зүйлЭнэ хуулийг Цагдаагийн албаны тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Эхний зүйлүүд

1 дүгээр зүйл. Цагдаагийн албаны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 86.2-т заасан хугацаа нь уг хууль хүчин төгөлдөр болохоос өмнө цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгосон гүйцэтгэх ажилтан, замын хөдөлгөөний зохицуулагчид хамаарахгүй.

2 дугаар зүйл. Монгол Улсын Их Хурлын 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар хүчингүй болсон Тахарын албаны тухай хуулийн 25.3-т заасан албан тушаалд ажиллаж байсан хугацааг цагдаагийн ахлах болон дунд цолны, мөн хуулийн 25.4-т заасан албан тушаалд ажиллаж байсан хугацааг цагдаагийн бага цолны албан тушаалд ажиллаж байснаар тооцно.

3 дугаар зүйл. 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Улсын Их Хурлаас баталсан Цагдаагийн албаны тухай хуулийн дагуу тэргүүн комиссар, тэргүүн дэд комиссар, дэд комиссар, туслах комиссар цолтой ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчид Цагдаагийн албаны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д заасан журмын дагуу цагдаагийн хурандаа цол олгоно.

Үргэлжлүүлэн унших: 4 дүгээр зүйл

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.