Jury

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль (2017-02-02)

Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль (2017-02-02) нь 2017-02-02-нд батлагдсан, 2 зүйлтэй.

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2017-02-02
Мөрдөж эхэлсэн
2017-03-01
Баталсан газар
Улаанбаатар хот
Эх сурвалжаас татсан
2026-10-04
Албан ёсны нэр
ГААЛИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ

Агуулга

2 зүйл

Эх бичвэр

1 дүгээр зүйл. 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд гаалийн албан татварын чөлөөлөлтөд хамрагдах жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэлд ногдуулсан гаалийн албан татварыг иргэн, аж ахуйн нэгжид буцаан олгоно.

2 дугаар зүйл. Энэ хуулийг 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр баталсан Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.