Jury

Дөрөвдүгээр бүлэг. Хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаа

Гамшгаас хамгаалах тухай хууль 21 дүгээр зүйл. Хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаа

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2017-02-02
Эх сурвалжаас татсан
2026-10-22

21.1.Хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаа дараахь чиглэлтэй байна:

21.1.1.нийгмийн амьдралыг хэвийн нөхцөлд оруулах;

21.1.2.дэд бүтцийг сэргээн босгох.

21.2.Хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд шаардагдах зардлыг улсын хэмжээнд Засгийн газар, орон нутгийн хэмжээнд тухайн шатны Засаг дарга шийдвэрлэнэ.

21.3.Хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дотоодын болон гадаад улсын, эсхүл олон улсын байгууллага, хуулийн этгээд, иргэдийн хүмүүнлэгийн тусламжийг авч болно.

/Энэ хэсгийг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Ноолуурын салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.