1.1.Энэ хуулийн зорилт нь хүн амд үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээг зохион байгуулах, удирдах, санхүүжүүлэх, хяналт тавих үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль нь 2016-04-22-нд батлагдсан, 24 зүйлтэй. Legalinfo.mn-ийн нэмэлт, өөрчлөлтийн тэмдэглэл 4 огноотой, хамгийн сүүлийнх нь 2026-07-03.
Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх
- Legalinfo.mn дахь төлөв
- Хүчин төгөлдөр
- Баталсан
- 2016-04-22
- Баталсан газар
- Улаанбаатар хот
- Эх сурвалжаас татсан
- 2026-10-22
- Албан ёсны нэр
- ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ
Агуулга
24 зүйлНэгдүгээр бүлэг нийтлэг үндэслэл
3 зүйлХоёрдугаар бүлэг Эмнэлгийн тусламж, үйлчилгээний зохион байгуулалт
11 зүйл- 4 дүгээр зүйлЭмнэлгийн тусламж, үйлчилгээний төрөл
- 5 дугаар зүйлӨрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зохион байгуулалт
- 6 дугаар зүйлӨрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн чиг үүрэг
- 7 дугаар зүйлИргэн өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн эмчийг сонгон бүртгүүлэх, лавлагаа, шатлалын тусламж, үйлчилгээ авах
- 8 дугаар зүйлЭмнэлгийн мэргэшсэн тусламж, үйлчилгээний зохион байгуулалт
- 9 дүгээр зүйлЭх барихын тусламж, үйлчилгээний зохион байгуулалт
- 10 дугаар зүйлЭмнэлгийн яаралтай тусламжийн зохион байгуулалт
- 11 дүгээр зүйлТүргэн тусламжийн үйлчилгээний зохион байгуулалт
- 12 дугаар зүйлСувилахуйн дагнасан тусламж, үйлчилгээний зохион байгуулалт
- 13 дугаар зүйлСэргээн засах тусламж, үйлчилгээний зохион байгуулалт
- 14 дүгээр зүйлЭмнэлгийн тусламж, үйлчилгээний тусгай зөвшөөрөл
Гуравдугаар бүлэг Төрийн болон орон нутгийн өмчит эмнэлгийн удирдлага, зохион байгуулалт
2 зүйлДөрөвдүгээр бүлэг Эмнэлгийн тусламж, үйлчилгээний санхүүжилт
5 зүйл- 17 дугаар зүйлӨрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн үзүүлэх тусламж, үйлчилгээний санхүүжилт
- 18 дүгээр зүйлТөрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн болон тусгай эмнэлэг, амаржих газар, клиникийн үзүүлэх тусламж, үйлчилгээний санхүүжилт
- 19 дүгээр зүйлСувилахуйн төв, хөнгөвчлөх, асаргаа сувилгааны төв, сэргээн засах төв, сувиллын үзүүлэх тусламж, үйлчилгээний санхүүжилт
- 20 дугаар зүйлТүргэн тусламжийн байгууллагын үзүүлэх тусламж, үйлчилгээний санхүүжилт
- 21 дүгээр зүйлЭмнэлгийн тусламж, үйлчилгээний санхүүжилтийн зохицуулалт
Тавдугаар бүлэг Эмчийн эрх, үүрэг
1 зүйлЗургадугаар бүлэг Эмнэлгийн тусламж, үйлчилгээний магадлан итгэмжлэл
1 зүйлДолдугаар бүлэг Бусад зүйл
1 зүйлЭхний зүйлүүд
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
2 дугаар зүйл. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль тогтоомж
2.1.Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүл мэндийн тухай хууль, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1."эмнэлгийн тусламж, үйлчилгээ" гэж өвчин эмгэг, гэмтэл бэртэл, хүний биеийн үйл ажиллагааны алдагдлыг орчин үеийн болон уламжлалт анагаах ухаанд тулгуурлан оношлох, эмчлэх, сувилах, хөнгөвчлөх, сэргээн засах цогц үйл ажиллагааг;
3.1.2."эмнэлэг" гэж эмнэлгийн мэргэшсэн тусламж, үйлчилгээ үзүүлэх чиг үүрэг бүхий хуулийн этгээдийг;
3.1.3."өрхийн эмч" гэж өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд ажиллах өрхийн анагаах ухаанаар мэргэшсэн хүний их эмчийг;
3.1.4."эрүүл мэндийн даатгал" гэж Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 3.1.1-д заасныг;
3.1.5."эмнэлгийн лавлагаа шатлалын тусламж, үйлчилгээ" гэж эрүүл мэндийн байгууллага, эмнэлгийн мэргэжилтний илгээсэн үйлчлүүлэгчид энэ хуулийн 8.1-д заасан байгууллагаас үзүүлэх эмнэлгийн мэргэшсэн тусламж, үйлчилгээг;
3.1.6."хяналт тавих" гэж эрх бүхий байгууллагаас эрүүл мэндийн байгууллага, эмнэлгийн мэргэжилтэн холбогдох хууль тогтоомж, заавал мөрдөх стандарт, дүрэм, журам, удирдамж, зааврыг биелүүлж байгаа эсэхэд хяналт тавих, шалгах, үнэлэх, зөвлөн туслах цогц арга хэмжээг;
3.1.7."нэг иргэнээр тооцсон төлбөрийн арга" гэж өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын санхүүжилтийг өрхийн эмчид бүртгүүлсэн иргэнээр тооцохыг;
3.1.8."тохиолдолд суурилсан төлбөрийн арга" гэж эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тохиолдол бүрээр зардлыг урьдчилж багцлан тооцож санхүүжүүлэхийг.
/Энэ заалтыг 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
ХУУЛИЙН СУДАЛГАА
Хуулиас хариулт хайя.
Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.
Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.