МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хууль (2016-02-05, №11644)
Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хууль (2016-02-05, №11644) нь 2016-02-05-нд батлагдсан, 3 зүйлтэй.
Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх
- Legalinfo.mn дахь төлөв
- Хүчин төгөлдөр
- Баталсан
- 2016-02-05
- Мөрдөж эхэлсэн
- 2016-01-01
- Баталсан газар
- Улаанбаатар хот
- Эх сурвалжаас татсан
- 2026-09-30
- Албан ёсны нэр
- НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ
Агуулга
3 зүйл- 1 дүгээр зүйлИмпортоор оруулж байгаа болон дотооддоо худалдан борлуулсан хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизм, гурилын болон бордооны үйлдвэрийн тоног төхөөрөмж, усалгааны тоног төхөөрөмж, ойн аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисыг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд нэмэгдсэн өртгийн албан татвараас тус тус чөлөөлсүгэй.
- 2 дугаар зүйлНэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх шинэ трактор, комбайн, машин механизм, гурилын болон бордооны үйлдвэрийн тоног төхөөрөмж, усалгааны тоног төхөөрөмж, ойн аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисын жагсаалтыг "Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем" /БТКУС/-ийн ангиллын дагуу Монгол Улсын Засгийн газар батална.
- 3 дугаар зүйлЭнэ хуулийг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Эх бичвэр
1 дүгээр зүйл. Импортоор оруулж байгаа болон дотооддоо худалдан борлуулсан хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизм, гурилын болон бордооны үйлдвэрийн тоног төхөөрөмж, усалгааны тоног төхөөрөмж, ойн аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисыг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд нэмэгдсэн өртгийн албан татвараас тус тус чөлөөлсүгэй.
2 дугаар зүйл. Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх шинэ трактор, комбайн, машин механизм, гурилын болон бордооны үйлдвэрийн тоног төхөөрөмж, усалгааны тоног төхөөрөмж, ойн аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисын жагсаалтыг "Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем" /БТКУС/-ийн ангиллын дагуу Монгол Улсын Засгийн газар батална.
3 дугаар зүйл. Энэ хуулийг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
ХУУЛИЙН СУДАЛГАА
Хуулиас хариулт хайя.
Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.
Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.