Jury

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль (2009-10-30)

Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль (2009-10-30) нь 2009-10-30-нд батлагдсан, 3 зүйлтэй.

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2009-10-30
Баталсан газар
Улаанбаатар хот
Эх сурвалжаас татсан
2026-09-30
Албан ёсны нэр
ГААЛИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

Агуулга

3 зүйл

Эх бичвэр

1 дүгээр зүйл. Томуугийн А хүрээний /Н1N1/ вирусын халдварын оношлогоо, эмчилгээнд хэрэглэх оношлуур, эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодисыг импортоор оруулахад гаалийн албан татвараас чөлөөлсүгэй.

2 дугаар зүйл. Энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодисын жагсаалтыг Засгийн газар батална.

3 дугаар зүйл. Энэ хуулийг 2009 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.