1.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт хууль тогтоомжид заасны дагуу галт зэвсэг эзэмшиж байгаа дараах этгээд албан татвар төлнө:
1.1.1.Монгол Улсын иргэн;
1.1.2.өмчийн бүх төрөлд хамаарах хуулийн этгээд.
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
Галт зэвсгийн албан татварын тухай хууль нь 2015-08-07-нд батлагдсан, 8 зүйлтэй.
Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх
1.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт хууль тогтоомжид заасны дагуу галт зэвсэг эзэмшиж байгаа дараах этгээд албан татвар төлнө:
1.1.1.Монгол Улсын иргэн;
1.1.2.өмчийн бүх төрөлд хамаарах хуулийн этгээд.
2.1.Хууль сахиулах албаны болон байлдааны /зэвсэгт хүчин, хил хамгаалах, тагнуулын байгууллагын/ зориулалттайгаас бусад галт зэвсэгт албан татвар ногдуулна.
3.1.Галт зэвсэг эзэмшигчид жил бүр доор дурдсан хэмжээний албан татвар ногдуулна:
№
Галт зэвсгийн төрөл
Албан татварын хэмжээ
/төгрөгөөр/
1
Үзмэр, цуглуулга, спорт-сургалтын зориулалттай галт зэвсэг
15 000
2
Ан агнуур, харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг
- 6,4 мм хүртэлх калибрын бүх төрлийн галт зэвсэг
- 6,5, түүнээс дээш мм-ийн калибрын бүх төрлийн галт зэвсэг
- үрлэн сумтай галт зэвсэг
30 000
60 000
30 000
ХУУЛИЙН СУДАЛГАА
Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.
Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.