Jury

Тавдугаар бүлэг. Гал түймрийн бүртгэл, судалгаа, шинжилгээ

Галын аюулгүй байдлын тухай хууль 24 дүгээр зүйл. Гал түймрийн бүртгэл, судалгаа, шинжилгээ

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2015-07-02
Мөрдөж эхэлсэн
2015-07-02
Эх сурвалжаас татсан
2026-10-08

24.1.Гал түймрийн тоо, учирсан хохирол, шалтгаан, нөхцөлийн талаар улсын хэмжээнд нэгдсэн бүртгэлтэй байна.

24.2.Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас гаргасан дүн мэдээ нь олон улсын болон дотоодын судалгааны байгууллагын судалгаа, шинжилгээний албан ёсны эх сурвалж болно.

24.3.Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь улсын хэмжээнд гарсан гал түймрийн бүртгэлд дүн шинжилгээ хийж, гал түймрээс урьдчилан сэргийлэх, улсын хяналт явуулах чиглэлийг тогтоож, бодлого боловсруулна.

24.4.Гал түймэр унтраах ангийн томилгоот бүрэлдэхүүн гал түймэр гарсан дуудлагаар зориулалтын автомашин, техник хэрэгсэлтэйгээр ангийн байрлалаас гарах тохиолдол бүрийг онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргын баталсан журмын дагуу нэгдсэн бүртгэлд бүртгэнэ.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.