Jury

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль

Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь 2015-07-02-нд батлагдсан, 5 зүйлтэй.

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2015-07-02
Мөрдөж эхэлсэн
2015-07-02
Баталсан газар
Улаанбаатар хот
Эх сурвалжаас татсан
2026-09-30
Албан ёсны нэр
ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГӨ БОЛОН ЭДИЙН БУС ХӨРӨНГИЙН БАРЬЦААНЫ ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ

Агуулга

5 зүйл
  1. 1 дүгээр зүйлХөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хууль хүчин төгөлдөр болохоос өмнө үүссэн барьцааг уг хууль хүчин төгөлдөр болсноос хойш зургаан сарын дотор уг хуульд нийцүүлэн барьцааны бүртгэлд бүртгүүлж болно.
  2. 2 дугаар зүйлЭнэ хуулийн 1 дүгээр зүйлд заасны дагуу бүртгүүлсэн барьцааны мэдэгдлийг барьцааны гэрээ байгуулсан өдрөөс баталгаажсанд тооцно.
  3. 3 дугаар зүйлХөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хууль хүчин төгөлдөр болохоос өмнө үүссэн барьцааг энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан хугацаанаас хойш бүртгүүлсэн бол Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11.2-т заасан журам үйлчилнэ.
  4. 4 дүгээр зүйлХөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хууль хүчин төгөлдөр болохоос өмнө үүссэн бүртгэлээс бусад хэлбэрээр баталгаажих барьцааны хувьд Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуульд заасан шаардлагыг хангасан үеэс баталгаажсанд тооцно.
  5. 5 дугаар зүйлЭнэ хуулийг Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Эхний зүйлүүд

1 дүгээр зүйл. Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хууль хүчин төгөлдөр болохоос өмнө үүссэн барьцааг уг хууль хүчин төгөлдөр болсноос хойш зургаан сарын дотор уг хуульд нийцүүлэн барьцааны бүртгэлд бүртгүүлж болно.

2 дугаар зүйл. Энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасны дагуу бүртгүүлсэн барьцааны мэдэгдлийг барьцааны гэрээ байгуулсан өдрөөс баталгаажсанд тооцно.

3 дугаар зүйл. Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хууль хүчин төгөлдөр болохоос өмнө үүссэн барьцааг энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан хугацаанаас хойш бүртгүүлсэн бол Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11.2-т заасан журам үйлчилнэ.

Үргэлжлүүлэн унших: 4 дүгээр зүйл

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.