Jury

Дөрөвдүгээр бүлэг. Монгол хэлний зөв бичих дүрэм, толь бичиг

Монгол хэлний тухай хууль 8 дугаар зүйл. Монгол хэлний зөв бичих дүрэм, толь бичиг

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2015-02-12
Мөрдөж эхэлсэн
2015-07-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

8.1.Монгол Улсын хэмжээнд кирил болон үндэсний бичгийн зөв бичих тус тусын нэгдмэл дүрэмтэй байх бөгөөд иргэн, хуулийн этгээд уг дүрмийг дагаж мөрдөнө.

8.2.Кирил болон үндэсний бичгийн зөв бичих дүрэм, түүний өөрчлөлтийг энэ хуулийн 22.1-д заасан эрх бүхий судалгааны байгууллага хариуцан боловсруулж, 21.1-д заасан эрх бүхий байгууллага баталснаар хүчин төгөлдөр болно.

8.3.Кирил болон үндэсний бичгийн зөв бичих дүрмийг баримтлан зохиосон толь бичгийг энэ хуулийн 22.1-д заасан эрх бүхий судалгааны байгууллага хянаж, 21.1-д заасан эрх бүхий байгууллага хэлэлцэн батална.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль

    Заалт35.4.2

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.