Jury

Долоодугаар бүлэг. Чөлөөт бүсийн дэд бүтэц

Чөлөөт бүсийн тухай хууль 24 дүгээр зүйл. Чөлөөт бүсийн дэд бүтэц, барилга байгууламж

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2015-02-12
Мөрдөж эхэлсэн
2015-02-12
Эх сурвалжаас татсан
2026-10-17

24.1.Чөлөөт бүсийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг Засгийн газар батална.

24.2.Энэ хуулийн 24.1-д заасан ерөнхий төлөвлөгөөний дагуу чөлөөт бүсийн хот байгуулалт, дэд бүтэц, барилга байгууламжийг барьж байгуулахтай холбогдсон харилцааг Хот байгуулалтын тухай, Барилгын тухай, Авто замын тухай, Эрчим хүчний тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжоор зохицуулна.

24.3.Чөлөөт бүсийн дэд бүтэц, барилга байгууламжийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээний үндсэн дээр байгуулж болно.
/Энэ хэсэгт 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

24.4.Чөлөөт бүсийн дэд бүтцийг энэ хуулийн 24.3-т зааснаас гадна улсын болон орон нутгийн төсөв, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, гадаадын зээл, тусламж болон Засгийн газрын бондоор санхүүжүүлж болно.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.