1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын төсөвт 2014 оны төсвийн жилд төвлөрүүлэх орлого, зарцуулах төсвийн хэмжээ, орлого төвлөрүүлэх байгууллага, орон нутгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэг, Орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд төвлөрүүлэх орлого, Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас Орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлэг, төсвийн ерөнхийлөн захирагчид төсөв зарцуулах эрх олгох, Төсвийн тогтворжуулалтын санд хуримтлуулах хөрөнгийн хэмжээ, төсвийн алдагдлыг санхүүжүүлэх эх үүсвэр, мөнгөн гүйлгээтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хууль
Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хууль нь 2013-11-15-нд батлагдсан, 16 зүйлтэй. Legalinfo.mn-ийн нэмэлт, өөрчлөлтийн тэмдэглэл 2 огноотой, хамгийн сүүлийнх нь 2014-12-18.
Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх
- Legalinfo.mn дахь төлөв
- Хүчин төгөлдөр
- Баталсан
- 2013-11-15
- Мөрдөж эхэлсэн
- 2014-01-01
- Баталсан газар
- Улаанбаатар хот
- Эх сурвалжаас татсан
- 2026-10-22
- Албан ёсны нэр
- МОНГОЛ УЛСЫН 2014 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ
Агуулга
16 зүйлНэгдүгээр бүлэг Нийтлэг үндэслэл
2 зүйлХоёрдугаар бүлэг Монгол Улсын 2014 оны төсвийн орлого, зарлага болон хөрөнгө, өрийн удирдлага
8 зүйл- 3 дугаар зүйлМонгол Улсын төсөвт 2014 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч, түүний харьяа байгууллага, бусад байгууллагын төвлөрүүлэх орлогын хэмжээг доор дурдсанаар баталсугай:
- 4 дүгээр зүйлМонгол Улсын төсөвт 2014 оны төсвийн жилд төвлөрүүлэх төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 4,740,313.3 сая төгрөгөөр баталсугай.
- 5 дугаар зүйлМонгол Улсын төсвөөс 2014 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч нарт доор дурдсан төсөв зарцуулах эрхийг олгосугай:
- 6 дугаар зүйлМонгол Улсын төсвөөс 2014 оны төсвийн жилд зарцуулах төсвийн зарлагын /тэнцвэржүүлсэн орлогод нийцүүлсэн/ хэмжээг 5,631,357.1 сая төгрөгөөр баталсугай.
- 7 дугаар зүйлМонгол Улсын төсвийн хөрөнгөөр 2014 оны төсвийн жилд санхүүжүүлэх хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмж, их засварын зардлын хэмжээг 1,180,947.9 сая төгрөгөөр баталсугай.
- 8 дугаар зүйлТөсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу Төсвийн тогтворжуулалтын санд 2014 оны төсвийн жилд хуримтлуулах хөрөнгийн хэмжээг 29,799.6 сая төгрөгөөр баталсугай.
- 9 дүгээр зүйлМонгол Улсын 2014 оны төсвийн жилд төсвийн алдагдлыг санхүүжүүлэх эх үүсвэрийг доор дурдсанаар баталсугай:
- 10 дугаар зүйлМонгол Улсын 2014 оны төсвийн жилд Засгийн газрын гаргах баталгааны дээд хязгаарыг 2,500,000.0 сая төгрөгөөр тогтоосугай.
Гуравдугаар бүлэг Орон нутгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэг, орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд төвлөрүүлэх орлого, орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлэг
3 зүйл- 11 дүгээр зүйлМонгол Улсын 2014 оны төсвийн жилд орон нутгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэгийн хэмжээг доор дурдсанаар баталсугай:
- 12 дугаар зүйл2014 оны төсвийн жилд Орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд төвлөрүүлэх орлогын хэмжээг доор дурдсанаар баталсугай:
- 13 дугаар зүйл2014 оны төсвийн жилд Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас Орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлгийн хэмжээг доор дурдсанаар баталсугай:
Дөрөвдүгээр бүлэг Бусад зүйл
3 зүйл- 14 дүгээр зүйл"Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2014 онд хэрэгжүүлэх хөтөлбөр, хөтөлбөрийн хүрэх үр дүнгийн талаарх чанарын болон тоо хэмжээний үзүүлэлт"-ийг 1 дүгээр хавсралтаар баталсугай.
- 15 дугаар зүйл"Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2014 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга, байгууламжийн жагсаалт"-ыг 2 дугаар хавсралтаар баталсугай.
- 16 дугаар зүйлЭнэ хуулийг 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Эхний зүйлүүд
1 дүгээрр зүйл. Хуулийн зорилт
2 дугаар зүйл. Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хууль тогтоомж
2.1.Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хууль тогтоомж нь Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
ХУУЛИЙН СУДАЛГАА
Хуулиас хариулт хайя.
Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.
Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.