МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хууль (2012-05-22)
Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хууль (2012-05-22) нь 2012-05-22-нд батлагдсан, 4 зүйлтэй.
Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх
- Legalinfo.mn дахь төлөв
- Хүчин төгөлдөр
- Баталсан
- 2012-05-22
- Мөрдөж эхэлсэн
- 2012-05-22
- Баталсан газар
- Улаанбаатар хот
- Эх сурвалжаас татсан
- 2026-09-28
- Албан ёсны нэр
- ГААЛИЙН БОЛОН НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ
Агуулга
4 зүйл- 1 дүгээр зүйлИнновацийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулахад шаардлагатай тоног төхөөрөмжийг импортоор оруулахад гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас, дотоодод шинээр үйлдвэрлэсэн инновацийн бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний борлуулалтын орлогыг нэмэгдсэн өртгийн албан татвараас тус тус чөлөөлсүгэй.
- 2 дугаар зүйлЭнэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан тоног төхөөрөмжийн жагсаалтыг Засгийн газар батална.
- 3 дугаар зүйлЭнэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан хөнгөлөлтийг тухайн үйлдвэрлэл явуулах Инновацийн тухай хуульд заасан гарааны компани улсын бүртгэлд бүртгүүлснээс хойш гурван жилийн хугацаанд эдэлнэ.
- 4 дүгээр зүйлЭнэ хуулийг 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдөр батлагдсан Инновацийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Эхний зүйлүүд
1 дүгээр зүйл. Инновацийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулахад шаардлагатай тоног төхөөрөмжийг импортоор оруулахад гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас, дотоодод шинээр үйлдвэрлэсэн инновацийн бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний борлуулалтын орлогыг нэмэгдсэн өртгийн албан татвараас тус тус чөлөөлсүгэй.
2 дугаар зүйл. Энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан тоног төхөөрөмжийн жагсаалтыг Засгийн газар батална.
3 дугаар зүйл. Энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан хөнгөлөлтийг тухайн үйлдвэрлэл явуулах Инновацийн тухай хуульд заасан гарааны компани улсын бүртгэлд бүртгүүлснээс хойш гурван жилийн хугацаанд эдэлнэ.
ХУУЛИЙН СУДАЛГАА
Хуулиас хариулт хайя.
Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.
Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.